Үйл явдал1 мин унших
Д.Үүрийнтуяа: Сум, орон нутгийн иргэдэд соёл урлаг, хүний хөгжлийн чиглэлээр хүртээмжтэй үйлчилгээ авахад анхаарна

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа 2026 оны сум, орон нутгийн хөрөнгө оруулалтын асуудлаар Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг дарга н.Должинжавыг хүлээн авч уулзлаа.
Тухайлбал, Галт суманд баригдаж буй соёлын төвийн ажлын гүйцэтгэл сайн хийгдэж байгаа ч төсвийг олон жилээр хувааж санхүүжүүлж байгаагаас үүдэн хугацаа алдаж байна. Тиймээс үлдэгдэл санхүүжилтийг 2026 онд бүрэн тусгаж соёлын төвөө ашиглалтад оруулах шаардлагатай байгааг Галт сумын Засаг дарга н.Должинжав дурдав.
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраас сумдын соёлын төвүүдийг хүний хөгжлийн төв болгох үйл ажиллагааны чиглэлийг өргөтгөх бодлого барьж буй энэ цагт Хөвсгөл аймгийн Галт сумын иргэдэд соёл, урлаг, хүний хөгжлийн чиглэлээр нийгмийн эрэлт хэрэгцээг хангасан хүртээмжтэй үйлчилгээ авах эрхийг бүрдүүлэхэд тойргоос сонгогдсон гишүүний хувьд анхаарч ажиллахаа Д.Үүрийнтуяа илэрхийллээ.


