Үйл явдал1 мин унших

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа намрын чуулганаас эхлэн Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус ажиллана

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа намрын чуулганаас эхлэн Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус ажиллана

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа энэ удаагийн намрын чуулганаас эхлэн Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус ажиллана. 

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:

Төсвийн байнгын хороо нь улсын төсвийн нэгдсэн бодлого,  орлого, зарлага, төсвийн хяналт, татварын бодлого, Засгийн газрын тусгай сангийн нэгдсэн бодлого, түүний хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй. Энэ хүрээнд улсын төсвийн шинэчлэл, оновчтой хуваарилалт, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авчрах тэгш хүртээмжтэй төсвийн бодлого хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа намрын чуулганаас эхлэн Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус ажиллана

Эдийн засгийн байнгын хороо нь улсын эдийн засгийн дотоод гадаад бодлого, гадаад хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, газрын тос, байгалийн хийн асуудал, төрөөс аж ахуй эрхлэх бодлогыг дэмжих бодлого, уул уурхайн болон аж үйлдвэржилтийн бодлогын хэрэгжилтийг хянан ажиллах чиг үүрэгтэй. Энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт авчрах шийдвэрүүдийг дэмжиж ажиллана.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа намрын чуулганаас эхлэн Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус ажиллана

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэр, аж үйлдвэржилтийн салбарт төрөөс баримталж буй бодлого, стратегиудыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч, эдийн засгийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хариуцлагатай уул уурхайн бодлогын хэрэгжилтийг хангуулахын төлөө хичээн ажиллах болно.

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009