Үйл явдал1 мин унших
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн Ажлын алба Хөвсгөл аймагт ажиллав

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн Ажлын албанаас Хөвсгөл аймаг дахь “Ахмад настны асрамж үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй газар дээр нь танилцаж, тус байгууллагын удирдлага, албан хаагчид болон асруулагч нарын санал хүсэлтийг сонслоо.
Өнөөдрийн байдлаар тус төв нь 40 гаруй ахмад настанд асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаагаас 18 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Асрах, халамжлах хүнгүй ахмад настнуудыг “Хайр дүүрэн халамжит өргөө”-нд хүлээн авч асран халамжилж буй та бүхний буянтай үйлсэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тус байгууллагын барилга улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэгдэн баригдаж байгаа бөгөөд 2027 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн нь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ахиц болох юм.


Энэхүү өдрүүдэд тус төвийн түүхт 50 жилийн ой тохиож буй бөгөөд ойн өдрийг тохиолдуулан ахмад настнуудынхаа амьдралын баталгаа, халамжийн үйлчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт албан хаагчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, ойн мэндийг дэвшүүлье. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд ирүүлсэн санал хүсэлтийг анхаарч, шаардлагатай тодорхой асуудалд бодлогын шийдэл гарган ажиллах болно.



