Үйл явдал1 мин унших
Д.Энхтуяа: УИХ-ын 2 байнгын хороо, 2 дэд хороонд харьяалагдаж ажиллана

УИХ-ын Намрын чуулган 9-р сарын 15-аас эхлэх бөгөөд энэ удаагийн чуулганд УИХ-ын гишүүн Д.Энхтуяа
- Төрийн байгуулалтын байнгын хороо
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороодод тус тус ажиллахаар боллоо.
Төрийн байгуулалтын байнгын хороо нь нийт 32 гишүүн, 3 дэд хороотой, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо нь 29 гишүүн 2 дэд хороотой. Миний бие Ёс зүйн дэд хороо болон Соёл, спорт, залуучуудын хөгжлийн дэд хороодод тус тус давхар ажиллах юм. Ирэх чуулганы хугацаанд хариуцсан салбарынхаа бодлого, хууль тогтоомжийн чиглэлээр илүү идэвхтэй ажиллах тул иргэд та бүхэн санал хүсэлтээ тасралтгүй илгээгээрэй.



Сэтгүүлч Ц.Соёлмаа
