Үйл явдал1 мин унших
БНТУ-ын эрүүл мэндийн сайд Др.Проф. Кемал Мемишоглу Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна

Албан айлчлал 2025 оны 9 дүгээр сарын 6-7 хооронд үргэлжилнэ.
Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Др. Проф Кемал Мешимоглу Архангай аймгийн Хашаат сумын нутаг дахь Билгэ хааны музейд зочлох ба Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар-ын ивээл дор зохион байгуулагдах “Мөрөөдлийн Гоол-2025” Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундах хөлбөмбөгийн тэмцээний нээлтэд оролцох юм.
Хоёр улсын Эрүүл мэндийн сайд нар албаны уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагаа, айлчлалын үр дүнгийн талаар хэвлэл мэдээлэлд нээлттэй ярилцлага өгснөөр албан айлчлал өндөрлөнө.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


