Үйл явдал1 мин унших

Улаанбаатар хотын хамгийн өндөрлөг цэгт баригдаж буй замын гүйцэтгэл ажил 80 хувь давлаа

Сонгинохайрхан дүүргийн 11, 31, 39, 43-р хороодыг холбох 2,1 км автозамыг Улаанбаатар хотын хамгийн өндөрлөг цэгт барьж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай Дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2024 онд дүүргийн төсвийн хөрөнгөөр автозам барих санаачилгыг анх гарган эхлүүлсэн ба өнөөдрийн байдлаар 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

ЭНЭ НЬ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙЖ БУЙ ХАМГИЙН ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛЖ БУЙ ЮМ.

Улаанбаатар хотын хамгийн өндөр цэгт баригдаж буй гэр хороолол дундах автозамын сүлжээ нь ашиглалтад орсноор Өнөр бүс буюу нэгдүгээр хорооллыг Баянхошуу бүстэй босоо тэнхлэгээр шууд холбох маш чухал автозам болох юм. 

Нийт 9 айлын газрыг чөлөөлж 50 айлын хашааг татуулан барьж буй  энэхүү автозам ашиглалтад орсноор нийтийн унаа явах боломж бүрдэж байгаа бөгөөд тухайн бүсэд амьдардаг иргэд үйлчлүүлэх боломжтой болно.

Улаанбаатар хотын хамгийн өндөрлөг цэгт баригдаж буй замын гүйцэтгэл ажил 80 хувь давлаа
Улаанбаатар хотын хамгийн өндөрлөг цэгт баригдаж буй замын гүйцэтгэл ажил 80 хувь давлаа

Авто замХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2023

Дата архиваас

  1. 2021
  2. 2018
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2011
  7. 2010