Үйл явдал3 мин унших
Ногоочид аймгийнхаа хүнсний ногооны 80 хувийг хангах боломжтой

Одоохон...
Үйл явдал3 мин унших


2022-2024 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төмс, хүнсний ногооны тус бүр 500 тонны багтаамжтай 2 ширхэг зоорины байгууламж Мөрөн суманд ашиглалтад орж байгаатай холбогдуулан ногоо тариалдаг иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо. Уулзалтаас гарсан санал:

Бүрэнтогтох сумын нутаг Төмөртэйн аманд 100 га газар шийдвэрлүүлэхэд дэмжлэг хэрэгтэй байна.
Ургацын баярыг ажил хэрэгч байдлаар хамтран зохион байгуулах
Ногоонд олгодог урамшууллыг авч чадахгүй байгаа нь өөрсдийн гэсэн зөвшөөрөлтэй газар байхгүй байгаагаас болж байгаа. Иймээс ногоочдын нэгдсэн бүртгэл хийж газрыг гэрчилгээжүүлэх шаардлагатай байна.
Ногоочдод ногоогоо борлуулах цэг зохион байгуулж өгөх
Усалгааны асуудлыг шийдвэрлэх зураг төсвийн тооцоог нэгтгэн гаргах
Өвлийн 3 сард ногооны зоорийн дулааны зардлыг 50 хувь хөнгөлөх асуудлыг шийдвэрлүүлж өгөх зэрэг асуудлыг тавьсан.
Тус байгууламжуудын гүйцэтгэгчээр Төрлөх Мөрөн ХХК , "Өсөх нум" ХХК-иуд ажилласан. Энэхүү 1000 тонны багтаамжтай зоорь баригдсанаар ногоо тариалдаг иргэд хямд өртгөөр хүнсний ногоогоо хадгалж, нөгөө талаас сумын иргэд жилийн 4 улиралд шинэ ногоо хэрэглэх боломж бүрдэж байна.
Зоорь ашиглалтад орсноор Мөрөн сумын нийт иргэдийн 40 хувийг төмс, хүнсний ногоогоор хангах боломж бүрдэж байна. Энэ жилийн тухайд сумын хэмжээнд 111 өрх 248,5 га-д төмс , хүнсний ногоо тариалсан байна.
Олон жил ярьсан Тосонцэнгэл сумын Тээл багийн усжуулалт 200 сая, хашаажуулалт 10 сая төгрөг шийдэгдсэн. Дэлгэрмөрний Цагаан олом дагасан ногоочид, Бүрэнтогтохын Загзууд төмс, хүнсний ногоо тарьдаг ногоочид руу Эрчим хүчний шугам бүрэн татагдсан6
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийнхаа төмс, хүнсний ногооны дөнгөж 20 орчим хувийг манай ногоочид хангаж байна. Цаана нь 80 хувь гэхээр мөн том зах зээл, том боломж байна. Үүнийг нөгөө хятад ногооны ченжүүд эзэлж байгааг өөрсдөө л түрэх ёстой. Үүний тулд ногоон тарих газрыг бодлогоор олгох, Мөрөнтэй ойрхон томоохон газар тариалангийн компаниудын өнжөөж байгаа газрыг эзэдтэй нь тохирч түрээслэх боломж байна.
Шинэ ногоо тарихаар хүсэл сонирхол нэгдсэн өрхүүдийг зохион байгуулалтад оруулж мэргэжлийн арга зүйн зөвлөгөө, тоног төхөөрөмж, бага хүүтэй зээлээр дэмжих ёстой. Тоног төхөөрөмж гэснээс том оврын, хүчин чадал сайтай техникийн хүчээр илүү их үр дүнд хүрнэ. Тиймээс хоршоо болж, санхүүгийн чадавхиа нэмэгдүүлэх нь зөв. Ер нь хоршооны давуу талаарх ойлголтыг маш сайн өгөх хэрэгтэй санагддаг. Ногоочид бол төрөөс зүгээр халамж аваад суухыг боддоггүй жинхэнэ хөдөлмөрч, амьдралын төлөө зүтгэдэг хүмүүсийн тод жишээ юм. Ийм өрхүүдээ зээлийн бодлогоор дэмжиж, лоозонгийн бус бодит ажил болгохын тулд ногоочдынхоо нөмөр нь болж ажиллах болно.
Хүнсний ногоочиддоо чиглэсэн ажлуудаас тоймлоход...
1. Бүрэнтогтох сумын Их-Уул баг, Мөрөн сумын Хилэнтийн гүүрний Цагаан оломны ногоочдод эрчим хүч татсан – 500 сая
2. 2021 онд Ногооны зоорь 500 тн – 1 тэрбум
3. 2022 онд Ногооны зоорь 500 тн – 1 тэрбум
4. Газар тариаланд ашиглах дугуйт трактор, тоног төхөөрөмж иж бүрдэл – 2 ширхэг 200 сая
- Трактор,
- Хөрс боловсруулах роторт сийрүүлүүр,
- Хөрс боловсруулах, мөр хоорондын боловсруулалт хийх сийрүүлүүр,
- Ургамал хамгааллын бодис, шингэн бордоо цацах машин,
- Хүнсний ногооны үрлүүр,
- Төмс суулгагч,
- Ухагч
5. Хүнсний зориулалттай модон сав – 68 сая
6. Сэрээт өргөгч – 40 сая
7. Хүнсний ногоо даршлах тоног төхөөрөмж – 100 сая
8. Тээл багийн ногоочдын хашаа барихад – 7 сая
9. Тээл багийн ногооны талбайг усжуулах тоног төхөөрөмж – 200 сая
10. Нарийн ногооны хүлэмж – 40 сая
11. Усалгааны тоног төхөөрөмж
