Үйл явдал2 мин унших
Атрын IV аяны хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авна

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаХүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 2022 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар хөнгөлж олгохоор боллоо.
Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2018 оны тогтоолын “Жил бүрийн арвананэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртлэх хугацаанд оройн 22 цагаас өглөөний 06 цагийн хооронд өвлийн хүлэмжийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг 1м2 талбай тутамд 0,768 квт/цагаар тооцон урамшуулж, төлбөрөөс 100 хувь чөлөөлсүгэй гэснийг “Жил бүрийн аравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 1-ний өдрийг хүртлэх хугацаанд оройн 18 цагаас өглөөний 06 цагийн хооронд өвлийн хүлэмжийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг 1м2 талбай тутамд 0,768 квт/цагаар тооцон урамшуулж, төлбөрөөс 100 хувь чөлөөлсүгэй” гэж өөрчиллөө.
Мөн тус хуралдаанаас 2021 оны ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй, холбогдох стандарт, журмын шаардлагыг хангаж байгаа 50.4 мянган тонн хүнсний буудайг улс худалдан авч, нөөц бүрдүүлэхээр шийдвэрлэлээ.
Засгийн газраас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого”, Атрын IV аяны хүрээнд “ЭХ ОРНЫ ЭРҮҮЛ ХҮНС” уриан дор хэрэгжүүлж, дотоодын зах зээл, ногоочид, тариаланчдаа дэмжих цогц шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдэгдлээ.