Үйл явдал1 мин унших
Засгийн газар 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа

Төсвийн төсөлд Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 34.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 33.9 хувь, нийт зарлагын хэмжээг 33.0 их наяд төгрөг буюу ДНБ-ний 32.2 хувь, тэнцвэржүүлсэн орлогыг (Нийт орлогоосоо Тогтворжуулалтын болон Үндэсний баялгийн санд хуваарилах дүнг хассан дүн) 31.6 их наяд буюу ДНБ 30.9 хувь байхаар тооцжээ.

Төсвийн суурь тэнцлийг 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэх ашигтай байхаар төлөвлөсөн хэдий ч бодит байдал дээр 1.4 их наядын алдагдалтай төсөв өргөн бариад байна.Сүүлийн жилүүдэд хэт тэлэлттэй байсан төсвийг ямарч байсан хазаарлаж чадсан байна. Гэхдээ хэт тэлэлттэй төсвийг огцом танах боломж хязгаарлагдмал байгаа нь анзаарагдлаа. Ямарч байсан улс орны ирээдүйд чухал хэрэгцээтэй гэж болох эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарт ахиу хөрөнгө мөнгө хуваариласан явдлыг дэмжиж байна.
Орон нутгийн хувьд дээд шатны төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ 2026 онд 1.4 их наяд төгрөг байхаар тооцжээ. Үүнээс 1 их наяд 136 тэрбум төгрөгийг Өмнөговь аймаг дангаараа бүрдүүлэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт манай аймгаас төвлөрүүлэх орлого багагүй жин дарахаар байна.


