Үйл явдал1 мин унших

Эдийн засгийн байнгын хороо шинэ бүтцээр намрын чуулганаа эхлүүлж байна

Эдийн засгийн байнгын хороо шинэ бүтцээр намрын чуулганаа эхлүүлж байна

Улсын Их Хурал 2025 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. 

2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Аж үйлдвэржилтийн бодлогын, Инновац, цахим бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудалд тусгаж дараах 4 дэд хороотой байхаар баталсан. Үүнд: 

-Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо

-Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо

-Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо

Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудал нэмэгдсэнтэй уялдан ажлын албанд мэргэжилтэн болон зөвлөхүүд нэмэгдэн шинэ бүтцээр намрын чуулганаа эхлүүлж байна. ЭЗБХ-ы шинэ бүрэлдэхүүн намрын чуулганы ажилдаа орлоо. Баг хамт олондоо ажлын амжилт хүсье.

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009