Үйл явдал2 мин унших

Энэ чуулганаас эхлэн төсвийн төслийг 5 үе шаттай шинэ дэгээр хэлэлцэнэ

Энэ чуулганаас эхлэн төсвийн төслийг 5 үе шаттай шинэ дэгээр хэлэлцэнэ

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2025.09.15/ нээлтээ хийлээ. 

Энэ намрын ээлжит чуулган хэд хэдэн онцлогтой эхэлж байна.

Энэ чуулганаас эхлэн төсвийн төслийг 5 үе шаттай шинэ дэгээр хэлэлцэнэ
  • Хууль тогтоох үйл ажиллагаанд чухал хамааралтай “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” 8 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.

  • Хуралдаанаар хэлэлцэх асуудлын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг нэгтгэн 11 байсан Байнгын хорооны тоог цөөлж 8 болгосон.

  • Энэ чуулганаас эхлэн төсвийн төслийг 5 үе шаттай шинэ дэгээр хэлэлцэнэ. Мөн төсвийн төслийг буцаах харилцаа, төсвийн хууль тогтоомжид тавих Ерөнхийлөгчийн хоригийн асуудал нарийвчилсан зохицуулалтгүй байсан бол одоо хуульд илүү тодорхой болоод байна.

  • УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газар иргэдийн оролцоог бага зардлаар, өргөн хүрээнд хангаж E-Mongolia систем ашигласан байна.

  • Түүнчлэн өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь өмнөх жилийн зарчмаас өөр буюу 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар төсөвлөсөн байна.

  • Улсын Их Хуралд хэлэлцүүлгийн шатанд байгаа “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай” болон “Нийтийн өмчийн тухай” хуулийн төслийг нягт хэлэлцэж, цогц шийдэлд хүрэх шаардлагатай байна.

  • Эрчим хүчний салбарын шинэлчлэлийн үр дагаврыг олон талаас нь нягтлах, Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан эрчим хүчний салбарын эрх зүйн орчны болон энэ салбар дахь төрийн өмчит хуулийн этгээдийн шинэчлэл нэн яаралтай хийгдэх ёстой. Тиймээс өргөн мэдүүлсэн Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхдээ зөвхөн давуу талыг бус, сөрөг үр дагаврыг ч олон талаас нь нягтлан шийдвэрлэх нь зүйтэй.

  • Монголын ирээдүй бол бидний үр хүүхдүүд. Цаашид бид хүүхдүүдийнхээ ирээдүй, улс орны хөгжилд хамаарах боловсролын асуудлуудыг бүхэлд нь харж, тогтолцоо, төсвийн шинэчлэл хийх шаардлагатай байна. Багшийн хүрэлцээ, сургалтын чанар, ажлын таатай орчин, сургуулийн дэд бүтэц, үдийн хоолны хөтөлбөрийг нэгэн зэрэг, уялдаа холбоотойгоор шийдвэрлэх нь өнөөдрийн бидний үүрэг мөн.

  • Наадмын дараах намрын их ажил улс даяар өрнөж, айл өрх, албан газар бүр өвөлжилтийн бэлтгэл базааж байна. Энэ жил нийт нутгийн 40 гаруй хувь гантай болон гандуу зуслаа. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Өвөрхангайн зарим нутаг болон  Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг зэрэг газар тариалангийн гол бүсийн зарим хэсэгт зуншлага тааруу байв. Зуншлагын нөхцөл байдлаас улбаалан өвөлжилт, хаваржилт анхаарал татаж байна.

  • Засгийн газар ирж буй цагийг угтан илүү өндөр сэрэмжтэй байж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй, чанартай хангах шаардлагатай. Эрчим хүчний салбарт үүсээд буй нөхцөл байдал нь ирж буй өвөл хатуухан сорилт болохыг анхааруулж байна. Иймд салбар бүр дор бүрнээ зохион байгуулалттай, хариуцлагатай ажиллахыг сануулж байна” гэдгийг УИХ-ын чуулганы нээлтэд онцлон тэмдэглэлээ.

Энэ чуулганаас эхлэн төсвийн төслийг 5 үе шаттай шинэ дэгээр хэлэлцэнэ
Энэ чуулганаас эхлэн төсвийн төслийг 5 үе шаттай шинэ дэгээр хэлэлцэнэ

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009