Байр суурь3 мин унших
Ж.Баясгалан: Хүн төлсөн мөнгөө л авах гэж байгаа учир нэмбэл бүгдийг нь тэнцүү нэмэх ёстой
УИХ-ын чуулганы /2025.09.17/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
2026 оны улсын төсвийн төсөлд инфляцыг 6% байхаар тооцсон байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 18,2%-аар хүнсний бүлгийн үнэ 7,4 хүнсний бус бүлгийн үнэ 10,1%-аар өссөн байгаа. 330 сумаас 220 сум нь гантай, ургац тааруу, малын тарга тэвээрэг сайнгүй байгаа гэж үзэж байгаа. Дээр нь Статистикийн газраас гаргасан мэдээгээр 2025 оны 9 сарын байдлаар үхрийн ястай мах 19920 цул мах 23900 1кг, төмс 2614 алтан тарианд савласан гурил 3400 талхны үнэ ч гэсэн өссөн байна. Тэгэхээр энэ олон өсөлтүүдийг тооцож үзсэн үү? Үүнийгээ 6 хувьд барьж чадах уу? 2026 оны нэг сараас эхлээд дулааны тариф 73, айл өрхийн дулаан 100% халуун хүйтэн бохирын ус бүгд нэмэгдэж байгаа. Эдгээрийг тооцсон уу? Үүнтэй зэрэгцээд валютын ханш өдөр ирэх тусам өсөж байгаа.
Хоёрдугаарт, Ерөнхий сайд бас хэлсэн Хоёрдугаарт Ерөнхий сайд бас хэлс. Бага хэмжээний тэтгэвэртэй хүмүүст илүү нэмээд өндөр тэтгэвэртэй хүмүүст бага хэмжээгээр нэмье ээ гэж. Энэ чинь тэтгэвэр шүү дээ тэтгэвэр. Хүмүүс цагтаа ажилласан мөнгөө хураагаад, хураалгаад ямар ч хүүгүйгээр хадгалуулаад сүүлд нь өөрөө авах болохоор сар болгон хүү төлж зээлж авдаг, өндөр төлсөн хүн нь хохироод байж болох ийм шударга ёс байх уу? Хүн төлсөн мөнгөө л авах гэж байгаа учир нэмбэл бүгдийг нь нэмэх ёстой. ГБХНХЯ-аас 10%-аар нэмье гэсэн санал оруулж ирсэн Т.Аубакир сайдыг ойлгож байгаа. Сайд саналаа оруулсан уу? эсвэл энэ санал ороод 6% болсон юм уу гэдгийг Сангийн сайд хариулаад өгөөч ээ. Энэ намын сонгуультай холбоотой сурталчилгаа яваад байгаа юм уу?
Тэтгэвэр тэтгэмжийн асуудал ярьсантай холбогдуулаад Монгол Улсад байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ талаар ярихгүй бол болохгүй ээ. Нийгмийн халамжийн сангийн 73,6% нь хүүхдийн мөнгө, цалинтай ээж, одон, ихэр насны хишиг гээд ерөөсөө 26,4% нь л нийгмийн халамжийн зорилтот бүлэгт зориулагдаж ирсэн юм. Өнөөдрийн байдлаар энэ чинь 6% нэмээд нэмээд халамжийн тэтгэврийн хэмжээ 397500 болно. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг эхийн мөнгө 471 мянга болно, асаргааны тэтгэмж 302600 болж байна. Энэ мөнгөөр энэ их өсөж байгаа инфляцын үед амьдарч чадах уу? Энэ дээрээ анхаарч болдоггүй юм уу? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн асуудал маш хүнд байгаа шүү дээ. Өвчтэй, эм тариа хэрэглэдэг, ажил хөдөлмөр эрхэлж чаддаггүй, тэгсэн хэрнээ тэтгэврийн хэмжээнээс дахин бага ийм мөнгөөр яаж амьдрах юм бэ? Бидний санал болгоод оруулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр орон сууцын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 30 тэрбумын тусгуулах санал юу болсон бэ?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

