УИХ-ын чуулганы /2025.09.17/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир УИх-ын гишүүн Ж.Баясгалангийн асуултад хариуллаа.
"Тэтгэврийг 1,5 сая төгрөг болго" гэсэн шаардлага, хүсэлтийг тавьж байгаа. 1,5 сая төгрөг болгоход улсын төсөв дээр 4,1 их наяд төгрөгийн ачаалал ирнэ. Иргэд утсаар болон бичгээр холбогдож байгаа. Бид нар шударгаар 20, 30 жил НДШ-ээ төлөөд явж байдаг. Гэтэл ажил, хөдөлмөр эрхлэхгүй явж байгаад халамжийн тэтгэвэрт хамрагдаад тэтгэвэр аваад явж байгаа хүмүүстэй адилхан тэтгэвэр авна гэж бол байхгүй. Бид нар шударгаар хөдөлмөрлөсний давуу тал нь хаана байх юм бэ? гэдэг асуудал ярьж байгаа. Тэтгэвэр нэмэх бодлогыг бол инфляцтай уялдуулаад байнга нэмээд явах хууль батлагдсан. 2026 оны улсын төсөвт өгсөн санал дээр манай яам 10,3%-аар нэмүүлэх саналаа өгсөн. Гэхдээ санхүү, төсөвтэй холбоотой 6% дээр тогтож байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн салбар дээр тодорхой хэмжээний төсвүүдийг тусгаад явж байгаа. 2025 онд 238 тэрбум төгрөг байсан бол 2026 онд 245,7 тэрбум төгрөг гэж болгож өсгөсөн. Үүн дотор таны асуусан хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр 165,9 тэрбум төгрөгөөр суусан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлсэн хөнгөлөлт 15,6 тэрбум төгрөг, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой төсөл хөтөлбөрүүд бол байнга явж байгаа.
Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж байгаа ажил үйлчилгээг байнга төсвийн нэмэгдүүлээд явж байна. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв БЗД дээр шинээр барилга нь эхлээд явж байгаа гэх зэрэг маш олон зардлууд суугаад явж байгаа.