Байр суурь2 мин унших

Ц.Мөнхтуяа: 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарлачхаад оногдож буй төсөв нь өмнөх онуудаас бага байгаа нь харамсалтай

УИХ-ын чуулганы /2025.09.17/-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:

Албан тушаал ярихаар гүйлдээд яриад ороод ирдэг, ард түмний төлөө төсөв болохоор ингээд хэдхэн хүн сууж байж болохгүй ээ. Монгол УИХ 2025 оны 5 сарын 30-ны өдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027-2028 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийг баталсан. Миний хувьд баталсан хуульдаа өөрчлөлт оруулахыг дэмжихгүй. Төлөвлөж, төлөвлөж, шөнөжин өдөржин хэлэлцэж баталчхаад дөрөвхөн сарын дараа өөрчлөх гээд сууж байгаа нь утгагүй.

ДНБ-ий бодит өсөлтийн хэмжээг 6% байсныг 5,7% болгоод ДНБ-ий хэмжээг 105,6 их наяд төгрөгт хүрэх байсныг 212,2 их наяд болгож 3,3 их наяд төгрөгөөр бууруулахаар тооцсон байна.

Өөрөөр хэл хэлбэл Монгол Улсын иргэн бүрд очих 1 сая төгрөгийг зүгээр л нэг хуулийн өөрчлөлтөөр хасаад хаячихлаа. 

Хүрнэ гээд баталсан төлөвлөгөө тооцоотой зүйлээсээ ухраад байж болох уу? Харин ч үүнийг өсгөөд нэмэгдүүлэх талаар ЗГ-ын зүгээс хамаг хүч чадлаа шавхаад ажиллах ёстой юм биш үү! Нэгдсэн төсвийн тэнцвэр, тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээг 33 их наяд 479 тэрбум байсныг 31 их наяд 600 тэрбум болгон нэг 1 их наяд 879 тэрбум төгрөгөөр бууруулсан хэрнээ нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 32 их наяд 980 тэрбум төгрөг болгож 499,5 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл төсвийн алдагдал 1,3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ 1,3 их наяд төгрөгийн алдагдлаа юунд зарцуулах гэж байгаа вэ. Эсвэл алдагдалгүй баталж болохгүй юм уу. Өнгөрсөн жил төсөв алдагдалтай баталлаа гээд Ерөнхийлөгч хориг тавиад Их хурлын гишүүд нь дэмжээд хүлээж аваад алдагдалгүй төсөв баталсан асуудал юу болж хувирав?

Гуравдугаарт, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслөөс үзэхэд ирэх онд боловсролын салбарт ДНБ-ий дөрөв 4,2 хувийг л зарцуулах юм байна. Уг нь Монголын төр 2023 онд боловсролын салбарт 5,1% 24 онд 5,2%-ийг зарцуулж байсан. Гэтэл өнөөдөр харамсалтай нь 2025 онд ДНБ-ий 4,7, 2026 онд 4,2 гээд буурч байна.

2026 оныг боловсролыг дэмжих жил гэж зарлачхаад боловсролын салбарт оногдож байгаа төсөв нь өмнөх одоо онуудынхаасаа буурч орж ирлээ. Ингээд алдагдсан боломжийн өртөг 1 их наяд төгрөг төгрөгөөр хэмжигдэж байна. Нэгэнт төсвийг алдагдалтай баталж болоод байгаа юм чинь төсвийн тухай шаардлагуудаа зөрчихгүйгээр ЗГ-аас ирэх 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан боловсролын салбарт зарцуулах төсвөө ДНБ-ий 5%-ийн босгыг давуулж болох уу?

Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Боловсролын сайд П.Наранбаяр хариуллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Төсвийн төсөөлөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025