Байр суурь2 мин унших

Х.Тэмүүжин: Уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа стратегийн бүтээгдэхүүнээс бусад бизнес эрхлэгчдээ татварын дарамтаас гаргамаар байна

УИХ-ын чуулганы /2025.09.17/-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

Г.Дамдинням сайд аа, бид 2007 онд стратегийн орд гэдэг нэр томьёо ашиглаад буруу хаалга татаад мухар гудамж руу орчихсон. Ер нь стратегийн бүтээгдэхүүнийхээ тухай зоригтой яриад, эдийн засагт ямар үр дагавар гаргаад байгаа вэ гэхээр даацтай, хөрөнгө оруулалт томтой, хариуцлагатай уур уурхай эрхлэхийг зорьж байгаа том ААН-үүддээ маш том популизм, дарамт гээд олон зүйлийг бий болгочхоод, яг адилхан бүтээгдэхүүн гаргаж байгаа жижиг ордууд дээр хариуцлагагүй уул уурхай татвар болон янз бүрийн зүйлээс займчдаг, дээр үеийн, хуучинсаг маягийн бизнесийг өдөөчихсөн.

Тэгэхээр үүнийгээ нэгмөр зоригтой шийдээд "стратегийн орд" гэдэг бараг дэлхийд байхгүй энэ нэр томьёонуудаа болиод Монгол Улсын хувьд стратегийн бүтээгдэхүүн гэж чухам юу болох ёстойг тодорхой гаргаж өгмөөр байна аа. Тэгвэл дараагийн асуудал болох төрийн оролцоо ярихад илүү цэгцтэй болно. 

Тухайлбал, уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа стратегийн бүтээгдэхүүнээс бусад энэ бизнес эрхлэгчдээ татварын дарамтаас гаргамаар байна. 

Энэ ЗГ НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгоё гэж санал гаргаж байх шиг байна лээ. Яг бизнес эрхэлж байгаа хүмүүст ч дээрх татварын дарамт хэтэрхий их байгаа тул ажлын байр нэмж, эдийн засгийг тэлж чадахгүй байгаа. Тэгэхээр энэ НӨАТ-аа 5% руугаа оруулчхаж болдоггүй юм уу? Буцаан олголт нь 2 хувиараа л байж байг. Б.Түвшин гишүүн болон бусад гишүүний өргөн барьсан нийгмийн даатгалтай холбоотой, даатгалын шимтгэлтэй холбоотой асуудал байна. Яг үндсэндээ бизнес эрхлэгчдийг сөхрүүлж байгаа зүйл чинь энэ 2. Хувийн хэвшилтэй өрсөлддөг төр байх явдлыг зогсооно гэж ярьж л байсан.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Төсвийн төсөөлөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025