Байр суурь2 мин унших

А.Ганбаатар: Төсөв их байж болно, алдагдалтай ч байж болно. Хамгийн гол нь зарцуулалт, орлогоо зөв төлөвлөх ёстой

УИХ-ын чуулганы /2025.09.17/-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар:

Гол орлого болох нүүрсний экспортыг 60-аас 70 сая тонн байна гээд Н.Энхбаяр дарга ярилцлага өгсөн байсан. Үүнийгээ санал болгоод тавьчихсан. Н.Учрал сайд болохоор 90 саяд хүргэнэ ээ гэв. Заавал тулгах хэрэгтэй юм уу? Зөвлөлийн зөвлөмжийг авах ёстой, энэ хүрээнд ажиллах ёстой юм биш үү? Н.Энхбаяр даргын энэ байгууллага хэр хүчтэй байгууллага юм. Зөвлөөд л орхичихдог юм уу? Зарим нь хуулийн цоорхой байна гэж байна. Хэрвээ төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт хийх юм бол ахиад судалгаа шинжилгээ хийх боломжгүй гэжээ. Хэрэв энэ байгууллагын зөвлөмжийг дагахгүй бол давсан төсөв, ихэдсэн төсөв гээд байнгын хэрүүл дунд байна.

Миний бодлоор нэг их хэмнэсэн төсөв, их сайн төсөв гэж бодохгүй байна. Төсөв их байж болно, алдагдалтай ч байж болно. Хамгийн гол нь зарцуулалт орлогоо зөв төлөвлөх ёстой гэж харж байгаа. Энэ тал дээр Н.Учрал сайд хэр оновчтой төлөвлөж байгаа вэ? 

С.Бямбацогт даргаас асууя. Саяхан "Эрчист Монгол"-ын захирал  ярилцлага өглөө л дөө. Уг нь Ерөнхий сайд цалинг хэмнэе, төрийн өмчийн газруудыг багасгая, магадгүй заримыг нь хаая гэв. Уг нь дуудлага худалдаанд оруулаад хувьчилж байх ёстой шүү дээ. Энэ чинь орлогын нэг үүсвэр. Гэтэл тэр захирал 3 саяар цалин авах юм бол бид  хулгай хийнэ гэдгээ шууд зарлалаа. Та энэ хүн дээр ямар арга хэмжээ авах вэ?

Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт нар хариуллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Төсвийн төсөөлөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025