Байр суурь2 мин унших
Д.Энхтүвшин: Нэг удаагийн шинжтэй хуулиудыг өөрчлөхөөр бусад хууль дээр зөрчил гардаг, ингэж аргацаасан байдлаар шийдэлд хүрэхгүй!
УИХ-ын чуулганы /2025.09.17/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Төсвийн хүрээний мэдэгдлийг ойр ойрхон хэлэлцэж байгаатай холбоотой 15 жилийн дотор 21 удаа өөрчлөгдсөн ийм хууль байна. Ер нь төсвийн тогтвортой байдлыг хангах ийм зориулалттай. Үзэл баримтлал үндэслэлүүдээр болохоор зах зээлийн одоо үнэ нь өөрчлөгдсөн урьдчилан тооцох боломжгүй нөхцөлүүд бүрдсэн экспортын гол бүтээгдэхүүний хэмжээ багассан гэдэг иймэрхүү шалтгаанууд явж байгаа юм. Нэг удаагийн шинжтэй хуулиуд өөрчлөхөөр бусад хуулиуд дээр зөрчил гарч байна.
Жишээлбэл өнөөдрийн хэлэлцэж буй асуудал Дэгийн тухай хуулийг зөрччихсөн явж байгаа. Тиймээс хуулиа зөрчөөд нэг удаагийн аргацаасан байдлаар явмааргүй байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль дээр урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал үүсвэл яах вэ, үүнийг хэрхэн шийдэх заалт бий. Төсвийн тогтворжуулалтын сан гээд 16.1 дээр тодорхой заачихсан. Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурвал, зах зээлийн үнэ төсөвт тусгасан тэнцвэржүүлсэн үнээс буурсан бол, экспортын гол түүхий эдийн биет хэмжээ төсөвт туссан хэмжээнээс буурсан тохиолдолд гэх мэтчилэнгээр ашиглах бололцоотой. 2025 оны 8 сарын байдлаар энэ сангийн хэмжээ 2 их наяд байгаа. Төсвийн тогтворжуулалтын санг ашиглах хувилбар руу, төсвийн хүрээний мэдэгдлээ ойр ойрхон өөрчлөхгүйгээр шийдэх талаар Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам ямар бодолтой байгаа вэ? Энэ санг ямар байдлаар өнгөрсөн хугацаанд ашиглаж ирсэн бэ.
Хоёрдугаарт,Татварын хуулийн төсөл дээр иргэд, ААН-үүдээс санал авч байгаа. Сангийн яамны тооцоолсноор энэ нь төсөвт 4 их наядын нөлөө үзүүлнэ гэсэн тооцооллыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн мэдэгдэл, дүгнэлт дээр байсан. Энэ хууль он гараад өргөн баригдвал 2027 оноос хэрэгжиж эхлэх байх. Тэгэхээр 2027 оны төсвийн хүрээний төсвийн төсөөлөл дээр энэ үзүүлэлт туссан уу?
Сэтгүүлч Ц.Соёлмаа


















