Байр суурь1 мин унших
Ж.Чинбүрэн: Монгол Улс даяараа түргэн тусламжийг шуурхай хүргэдэг болгохоор ажиллаж байна
УИХ-ын чуулганы /2025.09.17/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
2026 оны төсөвт гэрэл гэгээтэй зүйл эрүүл мэндийн салбарт байна. Ялангуяа хөрөнгө оруулалт 5,5 дахин нэмэгдсэн. Үүн дотор бол зүрх судасны тусгайлсан төв барих энэ ажил эхэлнэ. Соёлын баталгаа нь таны дэмжлэгтэй батлах ёстой байгаа. 800 гаруй тэрбум төгрөгөөр ирэх 2 жилийн хугацаанд түргэн тусламж, харвалт, шигдээс, гэмтэл, осол аваар осол яаралтай тусламжийг Улаанбаатар руу зөөдөггүй болох тогтолцоог хийхээр том хөрөнгө оруулалт болох 800 гаруй тэрбум төгрөгийг 21 аймагт жигд хүртээхээр ажил явж байгаа.
Баянхонгор аймгаас харвалттай хүнээ наашаа зөөж байгаад эмч, сувилагч нар нь осолдож амь насаа эндсэн тохиолдлыг та санаж байгаа байх. Ахин ийм зүйл гарахгүй байх. Энэ тогтолцоог хийх төсөв та бүхэнд дахин баригдана. Та бүхэн соёрхон баталбал энэ зээлээр бид 2 жилийн хугацаанд Монгол Улс даяараа түргэн тусламж хурдан хүрдэг болно.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


















