Үйл явдал1 мин унших

Ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо

Ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо

УИХ дахь “Санхүүгийн хоршооны тухай” хуулийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ахлан ажиллаж байна. 2025-09-17-ний өдөр тус ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо.

Энэхүү хуулийн төсөл нь санхүүгийн хоршоог зах зээлийн өнөөгийн чиг хандлагад нийцүүлж, олон улсын сайн туршлагад тулгуурлан хөгжүүлэхэд чиглэж байна. Үүний үр дүнд хоршоо нь зөвхөн гишүүдийн санхүүгийн хэрэгцээг хангахаас гадна нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг бүрэн дэмжих, мөн хөдөө аж ахуйн орны онцлогт тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх боломжтой болох юм. Иймд уг төсөл нь санхүүгийн хоршооны хөгжлийн эрх зүйн орчин, зохицуулалтыг шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой гэж хууль санаачлагчийн зүгээс үзэж байна.

Хуулийн төсөл одоогоор DParliament цахим платформд байршсан бөгөөд иргэн бүр саналаа өгөх боломжтой.

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009