Байр суурь3 мин унших

П.Батчимэг: Жилийн жилд төсөв, төсвийн хүрээний мэдэгдлийг зэрэг хэлэлцүүлдэг гажиг тогтолцоогоо хэзээ өөрчлөх вэ!

УИХ-ын чуулганы /2025.09.18/-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн П.Батчимэг:

Монгол Улсын ирэх жилүүдийн макро эдийн засгийн нөхцөл байдал төсвийн бодлогын талаар энэ намрын чуулган нээгдээд 2 өдөр ярилцлаа. Намрын чуулган эхэлсэн өдрөөс эхлээд манай намын завсарлага авсан гол шалтгаан нь хөгжлийн дунд хугацааны бодлого буюу Монгол Улсын ирэх 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж батлаагүй байхад дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл. Тэр хүрээнд төсвийн орлого зарлага тэнцлийн талаар 2, 3 жилийн төлөвлөгөөг ярьж эхэлж байгаа нь зарчмын хувьд буруу гэж үзэж байгаа юм. Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 4.1.6-д Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл энэ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөгжлийн зорилтот хөтөлбөрт нийцүүлсэн улс, салбар хооронд болон бүс орон нутгийн уялдааг хангасан зорилго, зорилт, хүрэх үр дүн, нөөцөд суурилан боловсруулсан төсөл арга хэмжээг агуулсан улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр тоон болон чанарын шалгуур үзүүлэлт бүхий дунд хугацааны нэгдсэн төлөвлөлтийн баримт бичгийг гээд заачихсан байгаа.

Би нэг юман дээр их гайхаад байгаа юм. Ирэх жилүүдийн энэ хөгжлийн бодлого чиглэл стратеги ярьж байгаа тодорхойлоогүй  байж, төсөв санхүү хөрөнгө оруулалт энэ талаар урьдчилан  яриад хуваарилаад сууж байгаа нь гайхал төрүүлж байна. Хэрвээ хувийн хэвшилд та бүхэн өөрсдөө ажиллаж байсан бол хэзээ ч ийм зүйл хийхгүй байх  гэж би бодож байна. Иймд нэг бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Ингэж байж  хөгжлийн төлөвлөлт энэ чиглэлгүйгээр төсвийн хүрээгээ баталж байж сурцгаах хэрэгтэй байна. Эхлээд ЗГ-ын өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцсэний дараа ирэх 2026 оны төсвийн төслийг ярих байтал 2 өдөр энэ төслийг л холиод л хэлэлцээд эхэлсэн. Ийм зарчмаа зөрчөөд явж байгааг энэ байдал бол илтгэж байгаа юм. Энэ талаар Дэгийн тухай хуулиар нэгмөсөн зохицуулахгүй бол ерөөсөө болохгүй нь. Засгийн газар, Ерөнхий сайд, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нар ирэх жилийн төсвийн  төслөө боловсруулаад УИХ-д орж ирж танилцуулж байна. Гэтэл төсвийн төсөл нь тэтгэвэр нэмэх 6,% НӨАТ, буцаан олголт 2-5% гэснээс өөр онцгой зүйл харагдахгүй байна. Эдгээр нэмэгдлүүд нэг хүнд 100 мянган төгрөг ч хүрэхгүй,  инфляцад идэгдээд ямар ч үр дүнгүй болох нь харагдаж байгаа юм.

Үүнийгээ их том зүйл, шинэчлэлт, реформ, эхлэл гэж яриад байж болохгүй. Татварын цогц реформ, нийгмийн болон ЭМД-ын тэтгэвэр, тэтгэмжийн шинэчлэл бодлогууд хаана байгаа юм. Сүүлийн 8 жилийн хугацаанд энэ олон зүйлийг хийчих хугацаа зөндөө л байсан. Энэ хугацаанд та нарын яриад байгаа гоё,гоё үгтэй уриа лоозон мөрөөдлийн үлгэрийг  Монголын ард түмэн дийлэхгүй. Эхнээсээ ядуурах нь ядуураад, бүр ядуураад өвчин зовлонд баригдаад үхдэг нь үхээд дуусаж байна. Хэзээ энэ бүхэн чинь эхлэх юм бэ сайд нар аа.  УИХ-ын эрхэм гишүүд ээ хэн хариуцлага хүлээх юм бэ?

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Төсвийн төсөөлөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025