Үйл явдал1 мин унших
Ж.Золжаргал: Дарга нар хийнэ л гэсэн бол "зөв, буруу" нь хамаагүй хийх гэж чичирдэг. Хийхээс аргагүй байдалд орчихсон байдаг юм уу!

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ,
"Одоогоос 2 жилийн өмнө төв хэсгийн явган хүний замын хавтанг 32 тэрбумаар солино гэсэн. Нэлээн шуугиан болсны дүнд больсон юм. Тэгэхдээ сая хуугаар нь сольчихсон.
Мөн одоогоос 2 жилийн өмнө БНХАУ-аас 177 тэрбум төгрөгөөр хагас коксжих нүүрс оруулж ирнэ гээд бөөн шуугиан болоод больсон. Тэгэхдээ сая зүтгэсээр байгаад 226 тэрбумаар оруулж ирэхээр болоод одоо бараг оруулаад ирж байх шиг байна.
Түүнчлэн 2-3 жилийн өмнө дүүжин тээвэр барина гэсэн. Үүнийгээ зүтгэсээр байгаад хийж байгаа.
3 жилийн өмнө дарга нар Хятад явж ирчхээд хагас коксын үйлдвэр Багануурт барина гээд ярьсан. Энэ нь ТЭЗҮ байхгүй, тооцоо ч байхгүй, тэгсэн мөртөө "болно ашигтай" гээд яриад байдаг. Тэр мөнгөө орон сууц, дулаан байшинд зарцуулахад утаа үр дүнтэй эргэж буцалтгүй буурна. Үүнээс харахад нэг л хийнэ гэсэн бол заавал хийдэг. Тэр нь зөв буруу эсэх нь хамаагүй мэт. Миний бодоход дарга нар 2-3 жилийн өмнө тохироогоо хийчхэж. Нөхцөл нь бүрдэхгүй болохоор л хойшлуулчихдаг. Эсхүл тохирчихсон байдаг юм уу, мөнгийг нь авчихсан байдаг юм уу гэж таамаглаж байна" гэв.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
