#Коммент1 мин унших
“Халзан бүрэгтэйн” Ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

Ховд аймгийн Мянгад сумын нутагт байх “Халзан бүргэдэй" бол газрын ховор элементийн орд юм. Харин “газрын ховор элемент” нь соронзон чанар их, цахилгаан дамжуулах чадвар өндөр тул радио электроник, компьютер, ухаалга гар утас, цахилгаан автомашины үйлдвэрлэл гээд дэвшилтэд технологийн үндсэн түүх эд болоод байгаа.
Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөрөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна.
Ерөнхий хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар даргална. Тэрээр, энэхүү сонсголын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, холбогдох яамны төлөөлөл, мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй энэ сард Ховд аймагт ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан байна.
Ховд аймагт ажиллах хугацаанд Халзан бүрэгтэйн орд газрын асуудлаар аймаг, орон нутгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн иргэд, Төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзсан юм. Харин өнөөдөр буюу /2025.09.23/-нд зохион байгуулж буй сонсголоор “Халзан бүрэгтэй” орд газрын асуудлаарх холбогдох төрийн байгууллага болон шинжээчийн дүгнэлт, мэдээлэлтэй танилцаж, оролцогчдын саналыг сонсоно.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
