Онцлох мэдээ1 мин унших
Импортын гурилд татвар ногдуулснаас хойш дотоодын үйлдвэрлэл эргэн сэргэж 10,2 хувиар өслөө

Улаанбуудайн гурилын импортын татварыг тэглэснээр өнгөрсөн жил дотоодын гурилын үйлдвэрлэл 40 орчим хувиар буурсан.
Харин өнгөрсөн хавар холбогдох хуулийг хүчингүй болгож, импортод татвар ногдуулснаас хойш дотоодын үйлдвэрлэл эргэн сэргэж, оны эхний найман сард 100 мянган тонн даван 10.2 хувиар өсжээ.
Түүнчлэн боловсруулах салбарын гол нэрийн бүтээгдэхүүнээс самнасан ноолуур өмнөх оны мөн үеэс 94 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Энэ оноос угаасны дараах буюу зөвхөн самнаж боловсруулсан ноолуур экспортолж эхлээд буй нь үйлдвэрлэл ийнхүү өсөхөд нөлөөлжээ.

Эх сурвалж:
Bloomberg TV Mongolia
