Үйл явдал1 мин унших
Мянганы сорилтын сангийн төслөөр гэр хорооллын иргэдийг усаар хангах 24 цагаар ажилладаг бүрэн автоматжуулсан 180 ус түгээх байр ашиглалтад орлоо

АНУ-ын Мянганы сорилтын сангийн зүгээс Улаанбаатарын ус хангамжийн чиглэлээр томоохон (350 сая долларын) төсөл хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү төслийнхөө хүрээнд гэр хорооллын иргэдийн ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой, бүрэн автоматжуулсан 180 ус түгээх байрыг бариад байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 7хоног 24 цагаар ажиллах эдгээр худгийг албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолд оролцлоо.


Тэрээр, Мянганы сорилтын сангийн хоёр гэрээ болон эдгээрийн хүрээнд хэрэгжүүлж буй бүх төслийг тохирох, хэрэгжүүлэх ажилд эхнээс нь оролцож явсны хувьд хамтын ажиллагааны өгөөж бүхий сайхан үр дүнг үзэхэд тун таатай байгаагаа илэрхийлсэн юм.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
