Үйл явдал1 мин унших
“Малын аргал, өтөг бууцыг ашиглан нунтаг био нүүрс болон органик бордоо боловсруулах үйлдвэрийн төсөл"- ийн талаар уулзаж, санал солилцов

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Японы “Pear Carbon Offset Initiative” ХХК-ийн гүйцэтгэх захирал Сасаки Казүо, Төслийн координатор Ж.Баасанхүү, ХААИС-ийн профессорын багийн ахлагч Б.Мөнхбат нартай “Малын аргал, өтөг бууцыг ашиглан нунтаг био нүүрс болон органик бордоо боловсруулах үйлдвэрийн төсөл"- ийн талаар уулзаж, санал солилцлоо.

Уулзалтаар малын аргал, өтөг бууцыг ашиглан нунтаг био нүүрс болон органик бордоо боловсруулах үйлдвэр болон түүний ач холбогдлын талаар танилцуулав. Энэхүү технологи нь бэлчээрийн доройтлыг сэргээж, хөрсний чийг, үржил шимийг урт хугацаанд хадгалах ач холбогдолтой.
Төсөл хэрэгжүүлэгчээс Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргав. Энэ туршлага амжилттай хэрэгжвэл бусад орон нутгийн уурхай, үйлдвэрт нэвтрүүлэх боломжтой бөгөөд Монголд агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна.

