#Коммент1 мин унших

Ж.Баясгалан: Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах биш амь зогоож байна!

Ж.Баясгалан: Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах биш амь зогоож байна!

Энэ парламентад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл дуу хоолойгоо хүргэж, төрийн бодлогод тэдний эрх ашгийг хөндсөн асуудлыг тусгахаар ажиллаж байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн Ж.Баясгалан. Тэрээр энэ удаад ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн асуудлын хөндлөө.

 

Ахмад настангуудын тэтгэврийн тэтгэврийн асуудлыг их ярьж байгаа.  Үүний дараа зайлшгүй яригдах асуудал бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн халамжийн асуудал юм. Өнөөдөр Монгол Улсад 111,200 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Энэ хүмүүсийг асардаг асран хамгаалагч нар байна. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэн 375 мянган төгрөгийн тэтгэмжтэй.   Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж буй эх хэрвээ хүнд хэлбэрийн байвал 445 мянга болгож өсгөсөн. Жирийн хүүхдээ харж байгаа иргэн 397,500 төгрөгийн тэтгэмжтэй. Та нар өөрсдөө төсөөлөөд үзээрэй. Орондоо хэвтэж байгаа өвчтэй хүн эм тариагаа хэдэн төгрөгөөр авах юм. 

Хэдэн төгрөгөөр нь хоолоо авч, хэдэн төгрөгөөр нь тогоо төлж, хэдэн төгрөгөөр нь үр хүүхдээ сургах вэ! Хэдэн төгрөгөөр тэр гэр бүл амьдрах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Гэтэл үнэхээр тэтгэврийн доод хэмжээг бид нар 800- 900 мянган төгрөгийн тухай ярьж байгаа. Гэтэл цаана нь 400 мянган төгрөг хүрэхгүй байгаа энэ халамжийнхны тухай асуудал дандаа хаягдаж байна. Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах биш амь зогоож байна!

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009