Үйл явдал2 мин унших
Ж.Баясгалан: Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөрлөх боломжийг нь олго
Төсвийн байнгын хороонд автомашины татварын асуудал хэлэлцсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баясгалангаас тодруулга авлаа.
Тэрээр "Санал 33000 мянган хүний санал авснаараа УИХ-д ажлын хэсэг байгуулагдсан. Нийслэл зарим нэр төрлийн татварыг тав дахин нэмсэн. Татвар дор төр оршино гэдэг. Гэвч иргэд байхгүй бол төр , улс оршихгүй. Иргэдийн санал байхгүй бол энэ улс ямар ч дүрэм журам байгаад хүчингүй гэсэн үг. Нийслэл өөрийн бүрэн эрхийн хүрээнд татвар нэмсэн. Нэмэхийн тулд иргэдээсээ санал авах ёстой. Ингэхдээ санал авсан гэж нийслэлээс тайлбарлаж байгаа ч хоёрхон хүний саналаар УБ хотод ирж очиж байгаа хоёр сая хүн, 900 мянган автомашинтай иргэдийн асуудлыг шийдэж болохгүй. Тэгвэл энэ өөрөө процессын хувьд алдаатай гэж үзэж байгаа.
-Ирэх оны төсөв хэлэлцэж байна. Ирэх оны төсөвт иргэд рүүгээ чиглэсэн, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэр ээлтэй чиглэсэн төсөв болж байна?
-Төсөв хуучин аргачлалаар явж байна. Гэхдээ аргачлал нь нэг учраас ялгаагүй алдаанууд гарч байна. Хэтэрхий үрэлгэн байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настнуудын асуудал хүндээр тусч байгаа. Ажил олгогч эздийн холбоо 14 хувьтай инфляци байна гэж байгаа. ҮСХ-ноос 10.4 хувь гэж байгаа. Тэтгэвэр тэтгэмжийг инфляцитай уялдуулж нэмэх ёстой. Энэ дагуу 10.8 хувиар нэмж өгөөчээ гэж салбар яамдаа уламжлахад өнөөдөр зургаан хувь нэмж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөдөр 400 мянган төгрөг хүрэхгүй мөнгөөр амьдарч байна. Нэг хүн хөгжлийн бэрхшээлтэй болохор тэр гэр бүл тэр чигтээ хөдөлмөрлөх, сурах эрх нь хаагдаж байдаг. Тэр хүнийг асрахад бусад нь цаг хуагцаагаа зарцуулж байдаг. 400 мянган төгрөгийн хэдэн төгрөгөөр амьдарч махаа авч, байр тог нүүрс түлшээ авах уу. Халамжийн тэтгэмж болох 400 мянган төгрөгөөр амьдарч байгаа 110 мянган айлын талаар дуугараагүй. Халамжаас хөдөлмөрт гэж ярьдаг. Гэхдээ хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөрлөх боломжийг нь олго. Тэр хүмүүст тэтгэмж хэрэггүй. Хүнд хэлбэрийн буюу хэвтрийн, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй иргэдийн тэтгэмжийг нь ахиухан болгоод өгөөч. Ядаж тэтгэврийн доод хэмжээнд дөхүүлээд өгөөч гэж байгаа. Энэ удаагийн төсөв хүн рүүгээ чиглэж чадсангүй.
Эх сурвалж:
Mass.mn