Байр суурь1 мин унших
Д.Энхтүвшин: Агаарын бохирдол, түгжрэлийг ямар үзүүлэлтээр хэмжихийг нарийвчлан тодорхойлоод нийтэд мэдээлдэг болъё
УИХ-ын чуулганы /2025.09.26/-ны өдрийн Улсын Их “Хурлын асуулгын цаг”-аар гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдаас асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Маш тодорхой хүсэлт тавья. Агаарын бохирдол, түгжрэл гэсэн 2 асуудал бий. Үүнийг хуулийн хүрээнд тодорхойлсон ч оновчтой байж чадахгүй байгаа. Ирэх 7 хоног, эсвэл ирэх сараас энэ 2 үзүүлэлтийг тодорхой болгоод нийтэд мэдээлдэг байя.
Эс бөгөөс хөрөнгө оруулалт шийдсэн ч агаарын бохирдлыг бууруулна, түгжрэлийг бууруулна гэдэг мөртөө яг ямар үзүүлэлтийг, ямар нэгжээр бууруулах гээд байгаа нь тодорхойгүй хэвээр байна. Хөрөнгө оруулалтын эрэмбийг тогтооход ч энэ үзүүлэлт хэрэгтэй.
Тиймээс Ирэх 7 хоногоос юм уу, эсвэл ирэх сараас энэ үзүүлэлтүүдийг өдөр болгон зарладаг, хэмждэг, гаргадаг болъё. Тэгвэл иргэд мэдээлэлтэй, дээрээс нь удирдлагуудын ажлын гүйцэтгэлийг дүгнэхэд ч гэсэн амар болно. Энэ асуудлаа хэрхэн бууруулж байгааг ч нийтээрээ харах боломжтой болно.
Түүний асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар хариуллаа.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн



