#Коммент2 мин унших
Б.Хэрлэн: Суралцагчийн тоо хэтэрсэн тохиолдолд хүүхдийн тоотой уялдуулсан цалингийн нэмэгдэл олгох нь зүйтэй

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Цалин бага, ачаалал хэтийдсэнээс үүдэж боловсролын салбар хүний нөөцийн хомсдолд орсон нь "их хямрал нүүрлэх" дохио ирж буй хэрэг.
Энэ асуудлын гол шийдэл нь мэдээж цалингийн хэмжээг нэмэгдүүлэх. Гэвч 2026 оны төсөвт энэ чиглэлийн зардал тусгагдаагүй байгааг шүүмжилсэн байр сууриудыг тэд илэрхийлсээр байна. Төсөв хараахан эцэслэн батлагдаагүй хэдий ч инфляцитай уялдуулахаас өөрөөр багш, ажилтнуудын цалинг нэмэх боломжгүйг төсвийн төслийн ажлын хэсгээс мэдэгдээд байгаа.
Тэгвэл өнгөрсөн долоодугаар сард Б.Хэрлэн, Ц.Мөнхтуяа нарын гишүүд 2026 он уг салбарын хувьд онцлог жил болох гэж буйтай холбогдуулан багш ажилтнуудын нийгмийн асуудлыг тусгасан Боловсролын ерөнхиий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ.

Учир нь өнөөдрийн байдлаар анги дүүргэлт хэтрэлттэй 171 сургууль байна. Эдгээр хүүхдүүд нэг ширээнд гурваараа суухаас гадна сандал хувааж сууж, зогсож хичээлээ хийж байгаа нь хүний үндсэн эрх болох суралцах эрх нь бүрэн хангагдахгүй байгаагийн тод илрэл юм.
Нөгөө талаас багш, сурган хүмүүжүүлэгчид хэт их ачаалал буюу "шударга бус" нөхцөлд ажилласнаар сургалтын чанар, хүртээмжийн асуудал урган гарч ирэх нь дамжиггүй.
Мөн уг хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгажээ.
Хувийн болоод төрийн цэцэрлэг сургуульд ажиллагсдын үндсэн цалин хөлсийг тэнцүүлэх,
Төрөөс боловсролын салбарт ДНБ-ий 7-оос доошгүй хувь, улсийн төсвийн нийт зардлын 20-иос доошгүй хувийг зарцуулдаг болох, 3 жил тутам 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгох,
25-аас дээш жил ажилласан ажилтан өөрөө хүсвэл эмэгтэй 50, эрэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарч болох
15-аас доошгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах зэргийг тусгажээ.
Хэрэв хууль батлагдвал багш бэлтгэх тогтолцоонд дэвшил гарч, багш мэргэжил эзэмших өрсөлдөөн бий болж, боловсролыг салбарын багш, ажилтны цалин хөлс, нийгмийн баталгаа тодорхой түвшинд дээшилж, бодитой үр дүн гарна хэмээн хууль санаачлагчид онцлов.