Үйл явдал1 мин унших
УИХ-ын гишүүн Д. Энхтуяа Түнхэл тосгонд ажиллалаа

Ахмадын эрх ашиг
Амралтын өдрөөр Түнхэл тосгонд ажиллаж, ахмадууд болон иргэдтэйгээ уулзлаа.
Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, бодит хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа ярилцлаа.
Ахмад настнуудтай уулзаж, тэдний өдөр тутмын амьдралд тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг сонсож санал солилцов.


Мөн гишүүний санаачлан боловсруулж буй “Асрах үйлчилгээний тухай” хуулийн төсөлтэй холбоотойгоор ахмадын хувилбарт асрах үйлчилгээний улсын жишиг төв байгуулах ажлыг эхлүүлж байгааг онцлон танилцууллаа. Ахмадуудынхаа амар тайван, эрүүл, идэвхтэй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллах болно.
