Үйл явдал2 мин унших
“Нээлттэй парламент: Эксперт”- 2025 хөтөлбөрт хамрагдаж буй ахмадуудтай уулзлаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаТухайлбал, төсвийн эрэмбэ тогтоон боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт бодлогын шинэчлэл хийх, нийгмийн хүлээлт үүсгэж буй багш, ажилчдын нийгмийн баталгааг хангах, цалинг нэмэгдүүлэх, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг тухайн жилийн инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулахыг хүслээ. Түүнчлэн төсвийн зорилгыг оновчтой тодорхойлж, шалгуур үзүүлэлтийг хэмжихэд бодитой, үр дүнд хүрэхүйц төсөл, хөтөлбөрийг дэмжиж, үр ашиггүй зарцуулалтыг хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун экспертүүдээс дэвшүүлж буй санал, санаачлагыг нэгтгэн холбогдох Байнгын хороод болон ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтож, дараагийн уулзалт, сургалт, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хүргэв.
Улсын Их Хурлын гишүүдийн ажлын албанд эдийн засаг, геофизик, санхүү, математик, геологи, хууль, статистик, сэтгэл судлалын чиглэлээр 30-аас дээш ажилласан туршлагатай 13 ахмад хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хяналт шалгалт хийх үйл ажиллагааг олон нийтэд таниулах, шийдвэр гаргах түвшинд ахмадын оролцоог нэмэгдүүлэх, харьцуулсан судалгаа хийх, бодлого боловсруулах, зөвлөх чиглэлээр ажиллаж байна