Үйл явдал2 мин унших

ХХНББХ: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны тайлан, Монгол Улсын 2026 оны төсвийн хуулиудын төслийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулав

ХХНББХ: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны тайлан, Монгол Улсын 2026 оны төсвийн хуулиудын төслийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулав

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.09.30) хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Хэлэлцэх асуудлын товд хоёрдугаарт товлогдсон ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг уг асуудлыг санаачилсан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун Байнгын хорооны хуралдааны эхэнд хэлэлцүүлэх горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэнээр эхний ээлжинд хэлэлцсэн юм.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төсөлд тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, Т.Мөнхсайхан, Ц.Мөнхтуяа, М.Сарнай, Л.Энхнасан, Д.Энхтуяа, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нар ажиллахаар тусгасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа. Тогтоолоор ажлын хэсгийн хяналт шалгалт хийх үйл ажиллагааны удирдамжийг баталж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох байгууллагын албан тушаалтныг тухай бүр татан оролцуулж ажиллуулахыг ажлын хэсэг зөвшөөрөв. Түүнчлэн санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг ажлын хэсэгт даалгасан байна.

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009