Үйл явдал1 мин унших

Цагаан будааны туршилтын тариалалт амжилттай болсон гэв

Цагаан будааны туршилтын тариалалт амжилттай болсон гэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, БНСУ-ын хилийн чанад дахь Хөдөө аж ахуйн хөтөлбөрийн “КОПИА Монгол” төвтэй хамтран Ховд аймгийн Булган сумын нутагт 5.3 га талбайд цагаан будааны туршилтын тариалалт хийн, эхний ургацаа амжилттай хураан авсан тухай мэдээ японы Hello TV News-ээр гарлаа.

Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, БНСУ-ын хилийн чанад дахь Хөдөө аж ахуйн хөтөлбөрийн “КОПИА Монгол” төвтэй хамтран энэ оны дөрөвдүгээр сараас Ховд аймгийн Булган сумын нутагт 5.3 га талбайд цагаан будааны туршилтын тариалалт хийсэн билээ.

Туршилтын талбайгаас нэг га-гаас дунджаар 6-8 тонн цагаан будаа хураан авах тооцоотой бөгөөд эхний ургацаа амжилттай хураан аваад байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан “КОПИА Монгол” төвийн захирал У Мён Гюү, тус төвийн судлаач Ан Хе Мин нарыг салбарын шагналаар шагнасан юм.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Газар тариаланХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2014
  2. 2013
  3. 2012
  4. 2011