Үйл явдал1 мин унших
Монгол Улс Ахмадын баярыг 33 дахь жилдээ тэмдэглэж байна

Улс орныхоо хөгжил цэцэглэлт, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө залуу нас, мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэл бүхнээ зориулсан ахмад буурлууд та бүхэндээ “Ахмадын өдөр”-ийн баярын мэндийг хүргэж, эрүүл энх саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе.
НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж, жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр 33 дахь жилтэйгээ золгож байна.
УИХ-аас 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр “Ахмад настны тухай” хуулийг баталсан бөгөөд тус хуулиар ахмад настны эрхийг хангах, тэдний амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын үүргийг тодорхойлсон юм.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан




