Үйл явдал1 мин унших
Монгол-Польш 2 орны худалдааны эргэлт 90 сая ам, долларт хүрэв

Хамтын ажиллагаа
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаПольш Улс нь манай улсын чухал гуравдагч хөрш, Европ дахь дотно, итгэлт түнш бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй идэвхтэй өрнөсөөр байна.
Үүнд хууль тогтоох дээд байгууллага парламент хоорондын харилцаа онцгой байр суурь эзэлж, чухал үүрэг гүйцэтгэж буй.

БНПУ-ын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыца Польш, Монголын парламентын найрамдлын бүлгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам бүр хөгжиж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ.
Хоёр орны худалдааны эргэлт 90 сая ам.долларт хүрсэн бөгөөд Польш Улсаас Монгол Улс руу хийж буй экспорт нь Европын орнууд дунд 3-рт, дэлхийн улс орнуудаас 11-рт эрэмбэлэгдэж байна.