Үйл явдал2 мин унших
Ц.Мөнхбат: Намын даргын зодооноос болж, арга хэмжээ авхуулах гэсэн томилгоо гэж харагдлаа
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Нэг намын хоёр дарга хоорондоо өрсөлдсөнөөс болж төр хямрах, төрийн үйл ажиллагаа доголдох нь буруу гэж үзэж байгаа. Өчигдөр Хууль зүйн сайдаа сольсон. Энэ мэдээллийг олон нийтийн сүлжээнээс л авсан.
Ирэх оны төсөв хэлэлцэгдэж байгаа эгзэгтэй үед ойр ойрхон болчимгүй шийдвэр гаргаж байгаад харамсалтай байна.
Өмнөх хууль зүйн сайд ямар нэгэн учир шалтгааны улмаас, үндэслэлтэйгээр ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Гэтэл ямар ч үндэслэл дурдахгүйгээр нүүрсний хэрэг шалгуулах гэж байгаа юм гээд ингэж шийдэж байгаа нь хуульд нийцэж байгаа үгүйг мэдэхгүй байна.
Танхимын сайдаа чөлөөлөх томилох нь өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Гэхдээ намын даргын өрсөлдөөн, зодооноос болж бие биедээ богино хугацаанд арга хэмжээ авхуулахаар томилгоо хийлээ гэж харахаар байна. Олон нийт ч гэсэн ингэж л харж байгаа.
МАН-ын даргын өрсөлдөөнтэй холбоотой УИХ дарга, Ерөнхий сайдын хийж байгаа мэдэгдлүүд өнгөрсөн цаг хугацаанд хуулийн байгууллагууд яг ямар ажил зохион байгуулж байсан юм бэ. Ямар олон булхай, луйвар, дээрмийг чимээгүй өнгөрөөгөөд байсан юм бэ гэх зэрэг чухал асуудлыг хөндөгдөж байна.
Нэг талаараа энэ мэдээлэл олон нийтэд нээлттэй хүрч байгаа нь сайн боловч нөгөө талдаа том дарга нар хууль шүүхийн байгууллагыг ямар арга хэрэгсэл болгож ашигладаг байсан гэх зэрэг зүйлүүд харагдахаар байдалд оруулж байна.
Эх сурвалж:
Tsahiur.mn