Үйл явдал1 мин унших
Вьетнам руу экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг Монгол Улсад айлчилж байна.
10 жилийн дараа болж буй энэхүү айлчлал Монгол-Вьетнам хоёр орны Парламентын хувьд ач холбогдлын хувьд өндөр, үр дүнтэй, харилцан хамтран ажиллах найрсаг харилцааг өргөжүүлэхэд чиглэж байна.
Уулзалтад Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б. Пүрэвдорж болон Монгол-Вьетнамын Парламентын бүлгэмийн дарга Ж.Баярмаа болон П.Батчимэг нарын Парламентын бүлгэмийн гишүүд оролцож, санал бодлоо солилцлоо.
Уулзалтын явцад хоёр орны эдийн засаг, боловсрол, батлан хамгаалах, уул уурхай, хөдөө аж ахуйн салбар болон аялал жуулчлалын асуудлаар харилцан хамтран ажиллах тал дээр илүү төвлөрч яриа хийсэн нь дараа дараагийн уулзалт яриа хэлэлцээрт чухал суурь тавигдсан гэж харж байна гэж П.Батчимэг гишүүн онцолж байна.

Хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарын бараа бүтээгдэхүүн тэр дундаа мах, махан бүтээгдэхүүн экспортлох тал дээр анхаарах, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн салбарт хүний нөөц, инженерүүд солилцох асуудал анхаарлын төвд байлаа.
Их хурлын дэд дарга Б. Пүрэвдорж хэлэхдээ: Монгол улсаас Вьетнамд нийлүүлэх экспортын хэмжээ Вьетнам улсаас манайд нийлүүлэх бараа бүтээгдэхүүний экспорт илт давуу өндөр байгааг Парламентын бодлогын түвшинд харьцааг ойртуулах тал дээр онцгой анхаарч, бодит ажил хэрэг болгохыг хүслээ.

