Үйл явдал1 мин унших
Швейцар-Монголын Парламентын бүлэг Женев хотод байгуулагдлаа

Парламентын бүлэг
Одоохон...
Үйл явдал1 мин унших

УИХ-ын гишүүн П.Батчимэг Монгол-Швейцарын Парламентын бүлгийн даргаар 2024 оны 10-р сард томилогдон, нийт 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн чуулганаар Швейцар-Монголын Парламентын бүлэг байгуулагдлаа. Бүлгийн даргаар Үндэсний зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны хорооны дарга Л.Верли томилогдож, 16 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан байна.
Ийнхүү хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд, шинэ түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын бүлгүүд ихээхэн анхаарал тавьж, хамтран ажиллах нөхцөл бүрдлээ.