Үйл явдал2 мин унших

Багш нартаа баярын мэнд хүргэе!

Багш нартаа баярын мэнд хүргэе!

Эрдэмтэн багш, эрхэм сурган хүмүүжүүлэгчид Та бүхэндээ "Багш нарын баярын өдөр"-ийн халуун мэндийг дэвшүүлье!

Манай улс 1966 оноос Багш нарын баярыг тэмдэглэж ирсэн бөгөөд 2014 оноос жил бүрийн 10 дугаар сарын 05-ны өдөр Дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэдэг болсон билээ. Өнөөдөр бид Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дахь өдөртэй золгож байна.

Манай ард түмэн эрдэм ном эрхэм баян хэмээж, эрдмийн эх багшийг хүндэлж, багш шавийн барилдлагыг дээдэлдэг нандин уламжлалтай. Ардын аман өвөөс эрдэм ном, багшийн ачийг илэрхийлсэн үгсийг тоочоод баршгүй. Энэ бол Багш таныг нийгмийг хөдөлгөгч гол хүчнүүдийн нэг болохыг баталж байгаа хэрэг юм.

Дэлхийн хэмжээнд хүрч, улс орныхоо хөгжил дэвшлийг бүтээх хүч нь эрдэм боловсролтой, монгол хүнийг бэлтгэж, эх орондоо хэрэгтэй хүн болох ухамсар дархлаа суулгахын үндэс нь БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ та бүхний минь гавьяа билээ.

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай алдарт “Багш” найраглалдаа

Ерийн малчны хотноос

Ертөнцийн дэвжээнд гаргасан

Ерхөг найгасан талаас

Есөн гаригт хүргэсэн

Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.

Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм хэмээн багш таны тухай шүлэглэсэн нь бий.

Багш хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж яваа Монголын нийт багш нартаа энэхүү баярын өдөр нь хүндэтгэл, талархлаа илэрхийлж, эрдмийн гэгээн үйлсэд нь улам их амжилт хүсэн ерөөе.

Номын цагаан лавай мөнхөд эгшиглэж

Номт хүний мөр мөнхөд тодорч байх болтугай!

Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан

Баяр, НаадамХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009