Үйл явдал2 мин унших

Б.Найдалаа: Боловсрол чухал бол багш чухал, багш чухал бол багшийн хөгжил, цалин, үнэлэмж нэгд байх ёстой

Багш нартаа баярын мэнд!

Цаг үе, цаг уур, орчин нөхцөл ямар байхаас үл хамааран Монголын ирээдүй хойчийн төлөө сэтгэл гарган уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн багш нартаа баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Багш нарын баярын энэ өдөр багш нартай цай амсан үг сольж, одон шагналыг нь гардуулах завшаан гарлаа. Хамгийн ахмад нь нас 80 гарсан хэрнээ ануухан гялалзах биологийн багш Н.Оюунзул, Д.Цэцэгээ нар байлаа. Та бүхэндээ, нийт багш нартаа талархан баяр хүргэе!

Багш гэснээс багш нарын цалин, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэх шийдэл нь 5-7 жилийн тодорхой ажилтай, тоо төсөв дүнтэй хөтөлбөрийг ЗГ-аас батлах ёстой юм. Жил бүр аль хэдийн боочихсон, хуваарилаад үрчихсэн төсөв тойрч гуйланчилдаг, жагсдаг, маргадаг биш өмнөх хэдэн жилийг харсан тоо дүнтэй төлөвлөгөө батлах шаардлагатай.

Төлөвлөгөөний хэрэгжилтээ гишүүд нь ч, иргэд ч, багш нар ч хянадаг, шаарддаг болоход болно. Монгол Улсад төсөв байхгүй биш байгаа, буруу зүйлдээ л түрүүлж хуваарилан дуусгаж байгаад асуудал байгаа юм.

Энэ шийдлийг УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос санаачлан ажил болгохоор төлөвлөж байгаа. Багш нар жил бүр, сар болгон цалин ярьдаг гуйдаг биш ажлаа ярьдаг, сургалтын чанараа боддог болох ёстой.

Боловсрол чухал бол багш чухал, багш чухал бол багшийн хөгжил, цалин, үнэлэмж нэгд байх ёстой.

Үе үеийн багш нартаа баярын мэнд хүргэж, талархая! Сайхан баярлаарай!

Б.Найдалаа: Боловсрол чухал бол багш чухал, багш чухал бол багшийн хөгжил, цалин, үнэлэмж нэгд байх ёстой
Б.Найдалаа: Боловсрол чухал бол багш чухал, багш чухал бол багшийн хөгжил, цалин, үнэлэмж нэгд байх ёстой
Б.Найдалаа: Боловсрол чухал бол багш чухал, багш чухал бол багшийн хөгжил, цалин, үнэлэмж нэгд байх ёстой
Б.Найдалаа: Боловсрол чухал бол багш чухал, багш чухал бол багшийн хөгжил, цалин, үнэлэмж нэгд байх ёстой
Б.Найдалаа: Боловсрол чухал бол багш чухал, багш чухал бол багшийн хөгжил, цалин, үнэлэмж нэгд байх ёстой
Б.Найдалаа: Боловсрол чухал бол багш чухал, багш чухал бол багшийн хөгжил, цалин, үнэлэмж нэгд байх ёстой
Б.Найдалаа: Боловсрол чухал бол багш чухал, багш чухал бол багшийн хөгжил, цалин, үнэлэмж нэгд байх ёстой

Боловсролын салбарт ажиллагсадХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2020
  2. 2014
  3. 2013
  4. 2012
  5. 2010