Үйл явдал1 мин унших

Д.Рэгдэл: Намын дотоод хагарлаас болж улсын ажил хохирвол холбогдох хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой

Д.Рэгдэл: Намын дотоод хагарлаас болж улсын ажил хохирвол холбогдох хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нартай холбоотой асуудлын олон нийтийн анхаарлын төвд орж, нийгэм тэр чигтээ 2 хэсэгт хуваагдаж талцахад хүрээд байна.

Ерөнхий сайдын ХЗДХ-ийн сайдын томилгоотой холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсээр буй.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:

Ид төрийн албанд зүтгэдэг насны хүмүүс хувийн хүмүүс амбиц өндөр байж болно. Шийдвэрлэх асуудалд монголын ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавж ажиллах ёстой.

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаяр гишүүнийг томилж буй талаарх мэдээллийг сошиалаас авсан. Энэ үйл явц ҮХ-ийн дагуу явна. Эс бөгөөд Ерөнхий сайд огцрох хэмжээний асуудал юм. Ерөнхий сайд томилох хүнээ УИХ, Ерөнхийлөгчид танилцуулж, томилоод тангараг өргүүлнэ.

Одоо бол Б.Энхбаяр гишүүнийг сайдад томилогдсон гэж үзэж болохгүй. Ерөнхийлөгчид танилцуулна гэдэг мэдээллийг авсан. Одоо УИХ-д албан тоотоор танилцуулах асуудлаа тавьсан гэж бодож байна. УИХ ямар нэгэн хаалт тавьж болохгүй.

Зөв, буруу томилгоо гэдгийг томилсон эзэн нь хариуцах үүрэгтэй. УИХ-д орж ирснээр гишүүд хүссэн асуултаа тавьж, үнэлгээ хийнэ.

Аль нэг талыг дагах, аль нэгд нь шүүмжлэлтэй хандах нь УИХ-аар уг асуудлыг хэлэлцэхээс өмнө байж болохгүй зүйл. Бид ард түмний томилгоотой болохоос биш намын томилгоотой хүмүүс биш юм.
 

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Ашиг сонирхлын зөрчилХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2011
  5. 2010
  6. 2009