Үйл явдал2 мин унших

Залуучууд өөрсдийгөө "би залуу хүн учир эрүүл" гэсэн ташаа ойлголтоо өөрчлөхийг уриалав

Залуучууд өөрсдийгөө "би залуу хүн учир эрүүл" гэсэн ташаа ойлголтоо өөрчлөхийг уриалав

“ЗАЛУУЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг (2025.10.03) ЭМЯ-нд зохион байгуулав. Залуучуудын дунд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлыг тодорхойлж, зөвлөж, бодлогын баримт бичиг боловсруулах хүрээнд тус хэлэлцүүлгийг хийлээ.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улс хүн ам насны бүтцийн хувьд залуу орон. Хүн амын маань гурван хүн тутмын нэг нь залуу гэсэн ангилалд багтаж байна. Үнэт зүйл болсон залуучууд маань буруу дадал зуршилтай, донтолтод өртсөн, сэтгэл зүй нь асуудалтай, бэлгийн буруу боловсролтой, өвчин зовлон олсон байхыг бид хүлээн зөвшөөрч болохгүй. Залуу үеийнхний эрүүл мэндийн нөхцөл байдал яах аргагүй анхаарал татаж, зөв бодлого шаардаж байна” хэмээн онцлов.

Мөн тэрбээр, Залуучуудын гуравны нэг нь тамхи татдаг, согтууруулах ундаа хэрэглэдэг. 10-35 насны хүүхэд, залуучуудын дунд  осол гэмтэл, гадны шалтгаант нас баралт 60-аас илүү хувийг эзэлж байгааг 2024 оны эрүүл мэндийн статистик мэдээллээс харлаа.

18-30 насны залуусын дунд шээс, бэлгийн тогтолцооны эмгэг, хоол боловсруулах эрхтэн, зүрх-судасны, амьсгалын тогтолцооны өвчин, бэлгийн замаар дамжих халдвар зэрэг сэргийлж болох өвчлөл тэргүүлж байна. Залуучууд өөрсдийгөө би залуу хүн учир эрүүл гэсэн ташаа ойлголттой байгааг өөрчлөх хэрэгтэй.

Залуу насанд авсан өвчний үлдэц, буруу дадал зуршил нь ирээдүйн насжилт, амьдралын чанарт шууд нөлөөлдөг. Ирээдүйд эрүүл чанартай амьдрах нь өнөөдрийн сонголт, ухамсар, дадал зуршлаас маш их шалтгаалдаг тул эрүүл мэнд, эрүүл амьдралыг үл тоох, үл анзаарах хандлагаа өөрчлөхийг уриалав.

Өвдсөн хойно нь бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрт үед оношлуулж эмчлүүлэх, эрүүл мэндийн даатгалд хамрагдах нь ирээдүйд үүсч болох эрүүл мэндийн болон эдийн засгийн эрсдэлээс хамгаалах учиртай гэдгийг залууст ойлгуулж, мэдлэг мэдээллээр хангах хэрэгтэй.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг 2024 онд батлуулсан. Мөн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Эрүүл шүд”, “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх” цогц арга хэмжээ төлөвлөгөөг 4 яамны оролцоотой хамтран баталж  хэрэгжүүлж байна. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд та бүхний оролцоо, манлайлал чухал гэдгийг онцолж хэллээ.

Залуучууд өөрсдийгөө "би залуу хүн учир эрүүл" гэсэн ташаа ойлголтоо өөрчлөхийг уриалав
Залуучууд өөрсдийгөө "би залуу хүн учир эрүүл" гэсэн ташаа ойлголтоо өөрчлөхийг уриалав
Залуучууд өөрсдийгөө "би залуу хүн учир эрүүл" гэсэн ташаа ойлголтоо өөрчлөхийг уриалав
Залуучууд өөрсдийгөө "би залуу хүн учир эрүүл" гэсэн ташаа ойлголтоо өөрчлөхийг уриалав

Нийгмийн эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2023