Үйл явдал1 мин унших
Б.Найдалаа: Ард түмнээс санал авч чадаагүй Г.Занданшатар Засгийн газар тэргүүлэх ёсгүй
Улс төрд үүсээд буй асуудлаар УИХ-ын гишүүн Б.Найдалаагаас тодрууллаа.
Тэрбээр, "Би Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Бодож тооцож, судалсны эцэст би зурсан.
Нэгдүгээрт улс төрийн намын дотоод сонгуулийн асуудалд бусад намууд оролцмооргүй байна.
Хоёрдугаарт, зарчмын хувьд Монгол Улсын Ерөнхий сайд хэн байх ёстой вэ гэхээр ард түмний сонгосон хүн байх ёстой. Ард түмнээс санал авч чадаагүй Г.Занданшатар Засгийн газар тэргүүлэх ёсгүй.
Намынхаа дотоод асуудлыг улс төрийн зорилгоор төрийн асуудал болгож болохгүй" гэлээ.
Эх сурвалж:
zuv.mn