Байр суурь3 мин унших
Д.Үүрийнтуяа: Олон улсын онол практикаар биш, амьдралд нийцсэн, Монгол Улсын хөрсөн дээр тохирсон төрийн бодлого бидэнд хэрэгтэй
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь3 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
Өнөөдөр инфляцын түвшнийг аваад үзэхээр 2 янзын мэдээлэл яваад байгаа юм. Байнгын хороод дээр Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгчөөс асууж байсан. Сангийн яамны мэдээлэл мөн 2 янз тайлбарлагдаад байгаа. 2025 оны инфляцын түвшнийг эхний удаа ЗГ 9,5 гэж Сангийн яамны Ж.Ганбат дарга тайлбарласан. Та бол 8 хувьд итгэл төгс байна гэж байгаа юм. Өчигдөрхөн Сангийн яам бол 8,6 байна аа гэж байна лээ. Энэ хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг та хэд ярьж байгаад нэг болгочхож болдоггүй юм уу?
Учир нь 2026 оны төсөв дээр 25 оны инфляцын хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр тэтгэмжийг тэр хувиар нэмэх хуулийн үүрэгтэй. Тийм учраас энэ хуулиар тогтоосон үүргээ хэрэгжүүлэхийн тулд гүйцэтгэлээ ядаж гаргаж сурмаар байна. Үүнийгээ нэгдүгээрт тодорхой болгочих!
Хоёрдугаарт, инфляцад тооцож байгаа арга аргачлалаа эргэж харах талаар та бүхний бодлого танилцуулга дотор ерөөсөө алга. Цаасан дээр байгаа инфляцын түвшин өнөөдөр амьдрал дээр байгаа инфляцын түвшин 2 асар их зөрөөтэй байна. Ард иргэдийн амьдрал юмны үнийн өсөлт яаж нөлөөлж байгаа вэ гэдгийг механик аргачлалаар сагсны хэдэн бүтээгдэхүүнийхээ үнийн өсөлтөд тооцоолоод суухаас илүүтэй бидний энэ тооцож байгаа арга өнөөдөр нөлөөлж чадаж байна уу үгүй юу гэдгээ эргэж хармаар байна. Ингэж байж бид нар мөнгөний бодлого ярихгүй бол сайхан статистик тоо ярьж суусаар байтал бодит амьдралд маш их зөрүү үүсэж байна шүү.
Тэтгэврийн зээлийн асуудлыг байнгын хороон дээр ярьсан. Цаг бага учраас бидэнд үүнийг ярилцах цаг олдохгүй байгаа юм. Хэлэлцэх цаг хугацаа их богинодоод байгаа юм. Тэгээд олон улсын жишиг ийм байдаг, ядуу буурай хэдэн орнууд тэтгэврийн зээлтэй байна гэдэг зүйл ярьж байгаа юм. Бид өнөөдөр тэр орнуудын жишигт л байна л даа. Тийм учраас өнөөдөр бидэнд тэтгэврийн зээл байхаас өөр арга байхгүй. Энэ бол зээлийн бүтээгдэхүүн юм аа, биш юм аа гэж хэлээд сууж байх эрх байхгүй. Тэтгэврийн одоо зээлтэй, тэтгэврээрээ амьдарч байгаа 400 мянган ахмадыг цаашид яаж амьдар гэж хэлэх юм.
Банк санхүүгийн бодлого дээр банкныхаа асуудлуудыг ярихдаа энэ асуудлыг битгий хаяач ээ. Магадгүй онолын хувьд, зарчмын хувьд таны зөв. Би мэргэжлийн хүний хувьд таны байр суурийг хүндэтгэж байна. Гэхдээ өнөөдрийн хөрсөн дээрээ буусан бодит нөхцөл байдалтай таарсан төрийн бодлого Монгол Улсад хэрэгтэй байна шүү дээ.
Тэгээд энэ тал дээр одоо Монгол банк маань одоо мөнгөний бодлогоо, ирэх оныхоо том бодлогыг батлуулж байгаа үед та бүхэн анхаараач. Бидний эцсийн зорилго ард түмний эрх ашгийн төлөө л байх ёстой. Түүний төлөө та бид энд сууж байгаа гэдгээ ухамсарлаасай гэж хүсэж байна.