Байр суурь2 мин унших
А.Ариунзаяа: Салхитын мөнгөний орд хэдэн төгрөгийн өрөнд байгаа вэ!
УИХ-ын чуулганы /2026.11.20/-ны өдрийн хуралдаанаар Монголбанкнаас 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дараах байр суурийг илэрхийллээ.
11 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1989 онд энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай конвенцыг баталсан байдаг. Үүнээс хойш 11 сарын 20-ны өдөр Дэлхий нийтээрээ Хүүхдийн өдөр гэж тэмдэглэдэг болсон. Хүүхдийн эрхийн конвенцыг зөрчсөн хуулийг бид өнөөдөр хэлэлцэх гэж байгаад бас ташрамд хэлэхэд харамсалтай байгаа. 2019 оны 12 сарын 31-ний шинэ жилийн үдэш бидэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ сайхан ч юм шиг, муухай ч юм шиг тийм мэндчилгээ Монгол Улсын Ерөнхийлөгч дэвшүүлсэн байдаг. Ахмадын зээлийг тэглэнэ гэж 422 мянган ахмад тухайн үедээ энэхүү бодлогод хамрагдсан. 6 сая төгрөгийн зээлийг нь тэглэх за зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг өгөх, 1 сая төгрөгөөс доош зээлтэй байсан ахмадуудад 1 сая төгрөг хүртэлх нэмж мөнгө олгох. Ахмадууддаа хэрэгтэй ч юм шиг. Гэхдээ мэдээлэлгүй байсан ахмадуудад хохиролтой маш их ялгаварлыг бий болгосон, гадуурхагдсан, харамссан, тэгээд дахиад ийм бодлого гараасай гарчхаж магадгүй гэж одоог хүртэл бодож, тэтгэврийн зээл нэмэгдүүлж авдаг.
Ялангуяа 2024 оны сонгуулиар зарим газар тэтгэврийн зээлийг тэглэсэн юм чинь дахиад энэ бодлогыг оруулна гэсэн ийм нэг тийм хүлээлтийг үүсгэж ярьсан тохиолдлууд ч гарсан байна лээ. Энэ бодлогын нөлөөлөл одоо хүртэл бидний амьдралд, инфляцад тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Энэ талаар Монгол банкнаас асуух гэсэн юм. Яагаад Монгол банкнаас асуух гээд байна вэ гэхлээр яг тухайн үеийн бодлогын мөнгөнд зарцуулагдсан төсөв нь Монгол банкны өр болоод явж байгаа. Энэ өрийн хэмжээнд нь хэдэн хувийг эзэлж байна вэ? Хэдэн төгрөг байна вэ? Энэ бол үнийн өсөлтөд нөлөөлөл үзүүлж байгаа гэдгийг цохон тэмдэглэмээр байна.
Попролт ийм хортой байдаг.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
