Үйл явдал1 мин унших

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр нь дэлхий даяар гамшгийн эрсдэл, байгалийн болон хүний гаралтай аюулыг бууруулахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, нийгмийн болон төрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой өдөр юм.

Энэ өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) 1989 онд албан ёсоор зарлаж, 1990 оноос эхлэн жил бүр 10-р сарын 13-нд тэмдэглэж эхэлсэн.

2009 онд Ерөнхий Ассамблей 64/200 тогтоолоор уг өдрийг шинэчлэн баталж, гамшгийн эрсдэлийг бууруулах Sendai Framework for Disaster Risk Reduction (2015–2030)-ийн зорилтуудтай уялдуулсан.

Монгол Улс НҮБ-ын Sendai Framework (2015–2030)-ийг хэрэгжүүлж буй гишүүн орон бөгөөд уг өдрийг жил бүр НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газартай төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэдэг юм.

УИХ-аас “Гамшгаас хамгаалах тухай” хуулийг 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр шинэчлэн баталсан. Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар гамшгаас хамгаалах үйл ажиллагааг илүү үр дүнтэй, уялдсан байдлаар зохицуулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, онцгой байдлын байгууллага, удирдлага, гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, комисс, салбарууд, иргэдийн оролцоог уялдуулан зохицуулах эрх зүйн үндэс болж өгсөн.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Түүх, уламжлалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009