Үйл явдал1 мин унших
Шадар сайд Т.Доржханд Баян-Өлгий аймагт ажиллалаа
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. /2025.09.29/
Энэ үеэр “Сонгуульгүй үед хөрс сууриа сайн бэхжүүлэхийн тулд идэвхтэй хамтарч ажиллаарай. Айдан дарга Боловсролын газрын даргаа ажиллана. Ардчилсан нам ялсан байна. Зөв. Миний хувьд орон нутгийн түвшинд илүү хамтарч яваасай гэж хүсээд байгаа юм. Ийм байдлаар явбал ард иргэд хожно. Баян-Өлгий аймагт давуу тал бий гэж хардаг. Хүн амын тоо их өндөр. Улс төрийн намаар хуваагдахаасаа илүү отог, овгийн зохион байгуулалттай. Энэ нь жишиг болоод явбал Засгийн газрын зүгээс маш их дэмжлэг болно гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэв.


