#Тойрог1 мин унших
Аймгийн эрчим хүчний салбарт өртгөтгөл, шинэчлэлийг эрчимжүүлнэ

Баян-Өлгий аймгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орон нутгийн хөгжилд тулгамдаж буй дэд бүтцийн асуудлуудыг үе шаттай шийдвэрлэх нь Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабылын тэргүүлэх зорилтуудын нэг байв.
Үүний дотор манай аймгийн эрчим хүчний хангамжийг сайжруулах, цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, найдвартай ажиллагааг хангах асуудалд онцгой анхааран ажиллаж байна.
Мөн цахилгааны инженер мэргэжилтэй хүний хувьд эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй техникийн асуудал, цаашдын хөгжлийн хэрэгцээ шаардлагыг мэргэжлийн үүднээс харж, бодитой шийдвэрлэхийг зорьж ирсэн.
Энэ хүрээнд Монгол Улсын 2026, 2027 оны төсвийн ажлын хэсгийн гишүүнээр миний бие тус тус ажиллахдаа:
- Алтанцөгц
- Алтай
- Баяннуур
- Булган
- Буянт
- Дэлүүн
- Сагсай
- Улаанхус
- Цэнгэл
Ногооннуур сумын цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, шинэчлэх ажлуудыг тусгалаа.
"Эрчим хүчний найдвартай хангамж бол зөвхөн айл өрхийн өдөр тутмын хэрэглээний асуудал биш. Энэ нь үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ ажлын байр бий болох, цаашлаад аймаг, орон нутгийн эдийн засаг тэлэх үндсэн нөхцөл юм.
Тиймээс бид зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангахад бус, Баян-Өлгий аймгийн ирээдүйн өсөлт, хөгжлийг даахуйц эрчим хүчний найдвартай, тогтвортой дэд бүтцийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах ёстой"-г гишүүн онлов.


Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
