#Тойрог1 мин унших
Сэргээгдэх эрчим хүчний үзэсгэлэн зохион байгууллаа

Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэгийн хамтаар Баян-Өлгий аймагт сэргээгдэх эрчим хүчний үзэсгэлэнгийн арга хэмжээг зохион байгууллаа. Төрөөс СЭХ-ний салбарт баримталж буй бодлого, шийдвэрүүдийг танилцуулахаас гадна айл өрх бүр СЭХ-ээр дамжуулан эрчим хүчний зардлаа хэмнэх, үйлдвэрлэсэн цахилгааны илүүдлээрээ төвийн шугамд холбон орлого олох боломжуудын талаар танилцууллаа.


Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд банк санхүүгийн байгууллагууд болон СЭХ-ний компаниуд оролцож, сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нэн хөнгөлөлттэй ногоон зээлээр дамжуулан айл өрх бүр байгальд ээлтэй шинэ техник, технологийн шийдлүүдийг хэрхэн ашиглаж болох талаар мэдээлэл өглөө.

СЭХ-ний компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, иргэдэд зөвлөгөө өглөө.
- Баясалтөгс ХХК /Green energy OS/
- Монхорус ХХК
- Рентек инженеринг энд консалтинг ХХК
- Жи Пауэр ХХК
- Эрчим Инвест ХХК
- ИСЭТ ХХК
- Urin solar energy ХХК
- Mecc Solar Mongolia ХХК
Сэтгүүлч Ц.Соёлмаа


