Үйл явдал1 мин унших

Баруун бүсийн гурилын хэрэгцээг шинэ ургацын буудайн гурилаар хангана

Баруун бүсийн гурилын хэрэгцээг шинэ ургацын буудайн гурилаар хангана

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цогтсаран, Ургамал хамгааллын газрын дарга Э.Уламбаатар, бусад мэргэжилтнүүд гурил үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Өнгөрсөн 7-р сард ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгчидтэй уулзалт хийсэн.

Уулзалтаар 2025 оны 06 сарын 25-ны өдөр батлагдсан УИХ-ын 60-р тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах асуудлаар гурил үйлдвэрлэгчид болон ХХААХҮЯ хамтран ажиллахаар зөвшилцөж, баруун таван аймгийн иргэдийг дотоодын гурилаар хангах, тээвэрлэлтийн зардлыг бууруулан хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр өргөн хэрэглээний гурилыг нийлүүлэх асуудлыг тохиролцсон байдаг.

Өчигдрийн /2025.10.14/ уулзалтаар уг хэлэлцээний хэрэгжилтийг гурилын үйлдвэрүүд хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар тодруулж, цаашид борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах, нэгдүгээр гурилын үнийг тогтвортой барих, тээвэрлэлтийн зардал шингээлгүй баруун бүсийн аймгуудад үйлдвэрийн үнээр нийлүүлэх асуудлыг тодотгон ярилцаж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэлд тохиров.

Баруун бүсийн гурилын хэрэгцээг шинэ ургацын буудайн гурилаар хангана
Баруун бүсийн гурилын хэрэгцээг шинэ ургацын буудайн гурилаар хангана

Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгуудын иргэд жилд 25,000 тонн гурил хэрэглэдэг гэсэн статистик тоон мэдээлэл байдаг.

Уг үзүүлэлтэд тулгуурлан гурил үйлдвэрлэгчид сар бүр 2,000 тонн шинэ ургацын буудайн гурилыг баруун таван аймагт тогтмол нийлүүлэх юм.

Газар тариаланХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2014
  2. 2013
  3. 2012
  4. 2011